Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Цэнд-Очирын Цогтбаатар гуравдугаар тойргийн барилдаанаа хийлээ.
Тэрбээр дөнгөж сая Монако жүдоч Седрик Бесситэй барилдсан бөгөөд өрсөлдөгчөө ялсан. Ингэснээр манай бөх хэсгийн аваргын төлөө Томми Масиастай барилдахаар болж байна.
Хэрвээ манай тамирчин ялвал үдээс хойш хагас шигшээ медалийн төлөөх барилдаанд оролцох, ялагдвал дагах барилдаан хийх эрхтэй болно.
Л.Баяр