Олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын хүрэл медальтай Ёндонпэрэнлэйн Басхүү дөнгөж сая Токиогийн олимпын жүдо бөхийн төрөлд дагах барилдаан хийлээ.
Тэрбээр 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн залуу од Мануэль Ломбардотой барилдаж хөлөнд хүрсэн гэх дүрмийн дагуу харамсалтай ялагдал хүлээлээ. Ингэснээр манай жүдоч Ёндонпэрэнлэйн Басхүү анхныхаа олимпын наадамд оролцож шагналт байранд шалгарч байна. Ийнхүү манай жүдочдын өнөөдрийн барилдаан дууслаа. Өглөө залуу тамирчин Л.Сосорбарам хоёрдугаар тойрогтоо ялагдаж тэмцээнээ өндөрлүүлээд байсан билээ.
Л.Баяр