Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Олимпын бамбар асаасан Хаити гаралтай НАОМИ ОСАКА гэж хэн бэ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 54 секунд

"Токио-2020" зуны олимпын наадмын бамбарыг асаасан Наоми Осака нь 1997 онд төрсөн Японы мэргэжлийн теннисчин юм. Тэрбээр Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооноос гаргасан чансааг тэргүүлдэг бөгөөд ганцаарчилсан төрөлд дээд зэрэглэлийг эзэмшсэн анхны Ази тамирчин аж. Түүнтэй холбоотой зарим баримтуудыг хүргэж байна.

Наоми Осака Хаити аав, Япон ээжтэй бөгөөд гурван настайгаасаа хойш АНУ-д амьдарсан байна. Тэрбээр 16 настайдаа Стэнфорд Классик тэмцээнд анх удаа оролцон АНУ-ын "босоо" аварга асан Саманта Стосурыг ялснаар алдарт хүрчээ.

Хоёр жилийн дараа Наоми Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд эхний 50-д багтахаар Японы 2016 оны Pan Pacific Open тэмцээнд оролцон финалд шалгарсан байна.

2018 онд АНУ-ын нээлттэй тэмцээний финалд Их дуулга тэмцээний ганцаарчилсан төрлийн 23 удаагийн аварга Серена Уильямсыг ялж, Их дуулга тэмцээний ганцаарчилсан цол хүртсэн анхны япон тоглогч болжээ.

2018 оноос хойш тэрбээр дөрвөн жил дараалан ганцаарчилсан төрлөөр Их дуулга хүртсэн байна.

2020 оны "Их дуулга᠌" тэмцээнд оролцох үеэрээ Наоми долоон өөр хүний нэртэй амны хаалт зүүсэн ба тэдгээр амны хаалтууд нь цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсан хар арьст иргэдийн нэр байжээ.

Тэрбээр олон төрлийн авьяастай бөгөөд тэдгээрийн нэг нь загварын салбар аж. 2020 оны Нью-Йорк загварын долоо хоногт Наоми Америк-Япон дизайнер Адентай хамтран бүтээсэн коллекцоор анхны загварын шоундаа оролцжээ.

Манай тамирчдын өнөөдрийн тэмцээн 07.30 цагаас эхэлнэ
Манай тамирчдын өнөөдрийн тэмцээн 07.30 цагаас эхэлнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.