Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай тамирчдын өнөөдрийн тэмцээн 07.30 цагаас эхэлнэ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Токио 2020" зуны олимп өчигдөр албан ёсоор нээлтээ хийснээр өнөөдрөөс тэмцээнүүд эхэлж байна. Өнөөдөр манай тамирчид 6 төрөлд оролцоно. Хамгийн эхний тэмцээн Улаанбаатарын цагаар 07.30 цагт эхэлж, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн, 12:00 цагт Э.Даваахүү нар цэц сорино.

Жүдо 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин барилдана. Хэсгийн барилдаан 10.00 цагаас эхэлнэ. Ширээний теннис 08.30 цагт эхлэх бол сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэйчүүд Итали, Америктай тоглоно. Харин байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай байна. Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.

ТАНИЛЦ: Маргааш манай сагсан бөмбөгийн 3х3, М.Уранцэцэг, Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид олимпт өрсөлдөнө
ТАНИЛЦ: Маргааш манай сагсан бөмбөгийн 3х3, М.Уранцэцэг, Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид олимпт өрсөлдөнө
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.