Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-эрдэнэ: Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт байж, зурагтаа үзээд багаа дэмжээд сууна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 55 секунд

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан ч олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадмаас хассан. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болсон юм. Энэ тухай гавьяат дасгалжуулагч С.Тулга "Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ. Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь ч хасаагүй" гэсэн тайлбар өгсөн юм.

Тэгвэл Б.Болор-эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Анх удаагаа олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт шүү, зурагтаа үзээд дэмжээд сууна аа. Олимпын том дэвжээнээс бэргэлгүй чаддаг бүхнээ гаргаарай. Баяр хөөр, жаргал зовлон бүх л цаг хугацаанд хамтдаа байсан та нарыгаа амжилт гаргана гэж хамгийн ихээр итгэж байна.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, анхны эмэгтэй мэргэжлийн UB Amazons клубыг үүсгэн байгуулж, бэлтгэл сургуулилт хийх боломжийг бүрдүүлж, өдийг хүртэлх ялагдал бүхэнтэй минь хамт байж итгэлээ алдалгүй үргэлж дэмжсэн болохоор энэ том амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

Миний хувьд олимпын шигшээ багт дуудагдсан эхний өдрөөсөө эхлэн бэлтгэлдээ 100 хувь оролцож хүч хөдөлмөр, сэтгэл зүрх,өөртөө байгаа бүхнээ бүрэн зориулсан гэж бодож байна. Өндөр ачаалалтай бэлтгэл, сэтгэл зүйн уналт, хэцүү бүхнийг даваад гарсан өөрөөрөө бага ч гэсэн бахархсан.

Олимпын бэлтгэл дуусахаас өмнө хамраа гэмтээсэн боловч цаг алдалгүй эмчлүүлж, нүүрний хамгаалалтын баг хийлгэн, тоглох боломжийг бүрэн хангасан. Энэ хүртэлх хугацаанд хийсэн бэлтгэлжилт, өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлага, арга барилаа олимпийн дэвжээнд гаргахад би эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлээрээ бэлэн байсан" гэлээ.

Засаг даргыг огцруулсан асуудлаар АН-ын бүлгийн гишүүд Архангайд очиж ажиллахаар болжээ
Засаг даргыг огцруулсан асуудлаар АН-ын бүлгийн гишүүд Архангайд очиж ажиллахаар болжээ
 
УИХ дахь ХҮН намын Зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
УИХ дахь ХҮН намын Зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.