Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк энэ сарын 24 буюу маргаашаас эхлэн хэвийн ажиллаж эхлэхээр болжээ. Ингэхдээ өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажиллах юм. Иймд Нийслэлийн Онцгой Коммисоос тавьж буй шаардлагын дагуу иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчлүүлэхийг удирдлагуудын зүгээс хүсчээ. Хүүхдийн парк зөвхөн зургаан наснаас дээш насны хүмүүст үйлчлэнэ. Харин үйлчлүүлж буй вакцины насны иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх шаардлагыг тавих аж.
Хүүхдийн парк маргаашаас ажиллаж эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.