Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүрх ууланд төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг одоог хүртэл эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн төөрсөн дуудлага өнгөрөгч долдугаар сарын 19-ны өдөр бүртгэгдсэн. Дуудлага бүртгэгдсэнээс хойш хугацаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 32 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н-г Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Бумбатын-Ам”, “Нумтын-Ам”, “Чулуутын-Ам”, “Хустайн-Ам”, “Шороотын-Ам”, “Баянбуурал” амралт зэрэг газруудаар 80 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны өглөөний 07:30 цагт дахин эхлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

Сурвалжилга:
Сурвалжилга: "Зөв амьдрах ухаан" ТББ-ын ӨНӨӨДӨР
 
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 140 нь хүүхэд байна
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 140 нь хүүхэд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.