Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Мөнхбат: Намынхаа эсрэг ажилласан нөхдөд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Архангай аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Л.Золжаргалыг огцруулсан. ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжлах юм.

Уг асуудлаар Архангай аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 20-ны өдөр аймгийн ИТХ хуралдсан. Хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Аймгийн Засаг даргыг огцруулахад ИТХ-ын төлөөлөгчдийн 1/3 нь гарын үсэг зурснаар тухайн хурлыг аймгийн ИТХ-ын дарга 15 хоног зарлан хуралдуулна гэж заасны дагуу тухайн хуралдаан болох ёстой. Засаг даргыг огцруулах үндэслэл нь албан тушаалд хүн томилсон, сумын Засаг даргыг томилсон гэх өргөн бичиг байсан. Аймгийн ИТХ бол аливаа нэг гомдол, хууль зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага биш. Тиймээс аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг тухайн асуудал нь хуулиар тогтоогдоогүй гэж үзээд хуралд оролцох боломжгүй гэж шийдсэн. Мөн тухайн хурал нь хуульчлагдсан хоногтой. Хууль зөрчиж хуралдсан. Тэгэхээр энэхүү хурал нь хууль бус хуралдаан юм" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Танай намын гурван хүн ИТХ-д оролцож, Засаг даргаа огцруулсан байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Тухайн хүмүүсийн өмнөөс би хариулх боломжгүй. Гэхдээ намд дүрэм журам гэж бий. Түүний дагуу гишүүддээ хариуцлагаа тооцох байх гэж бодож байна. Хуулийнхаа хүрээнд үндэслэлгүй, хууль зөрчсөн нь нотлогдоогүй асуудлаар хуралдсан хурал байлаа. Мөн нэгжийн хуулиа зөрчсөн хурал болсон. Түүнчлэн Засаг даргын түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан байна. Эхнэр нь ээж нь хоёр хүүхэд нь халдвар авсан байгаа. Өөрийгөө тусгаарласан үед нь ийм шийдвэр гарна гэдэг их харамсалтай.

2032 оны олимпыг зохион байгуулах хотоор Австралийн Брисбен хот сонгогдлоо
2032 оны олимпыг зохион байгуулах хотоор Австралийн Брисбен хот сонгогдлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.