Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар байна. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.
2032 оны олимпиыг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чаджээ. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпиын наадмыг зохион байгуулж байв.