Херо энтертаймэнтийн Б.Баатар найруулагчийн найруулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн үзвэрийг АНУ-ын тэнгисийн явган цэргийн бичлэгийн хийц, загварыг хуулсан гэх шүүмжлэл цахим орчинд өрнөсөн. Тэгвэл найруулагч Б.Баатар өөрийн цахим хаягтаа энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр, "Энэ хэд маань үхлээ! Анимэйшн төрлийн хийцлэлийн нэг хэлбэр үүнийг хулгай гэвэл тэнэг хэрэг! Энэхүү бүтээлийг бүтээх явцад аль нэг оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй!
Энэ зэргийн Анимэйшн хийгээд байгаа залуустай байгаадаа баярлах хэрэгтэй бид" гэж жиргэжээ.
Энэ хэд маань үхлээ!кккАнимэйшн төрлийн хийцлэлийн нэг хэлбэр үүнийг хулгай гэвэл тэнэг хэрэг!Энэхүү бүтээлийг бүтээх явцад аль нэг оюуны өмчийг зөрчсөн болон зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй!Энэ зэргийн Анимэйшн хийгээд байгаа залуустай байгаадаа баярлах хэрэгтэй бид! https://t.co/DgQFbnAf3x
— BBaatar (@hero_bbaatar) July 19, 2021