Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг албан бичгийг Боловсрол, Шинжлэх ухааны яаманд ирүүлжээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гурвалсан уулзалтыг зохион байгуулсан юм. ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Боловсролын хүрээлэнгээс улс орон даяар 78 дугаар шалгалтыг аравдугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ.