Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-аас түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг шалгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ долоо хоногт эмийн сан болон шинжилгээний цэгүүдэд шалгалт хийхээр болжээ. Тус газар нь Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн "Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ" авч бүртгүүлсэн оношлуур худалдаалах шаардлага тавих юм. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран ажиллах юм байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Мөн иргэдийг орон нутаг руу нэвтрэхэд түргэвчилсэн оношлуур, тестээр шинжилгээ авч байгаа юм. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс түргэвчилсэн оношлуурын хариу нь PCR шинжилгээнээс зөрөхгүй, баталгаатай гэдгийг хэлж байгаа. Харин ШӨХТГ-аас баталгаагүй оношлуур нь халдвар тараах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

Бага хурлаас сонгогдсон МАН-ын дарга нар хүчгүй, ирээдүйн улс төр нь тодорхойгүй байдаг
Бага хурлаас сонгогдсон МАН-ын дарга нар хүчгүй, ирээдүйн улс төр нь тодорхойгүй байдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд