Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Хулан: Допингоос ангид байж, Токиогийн олимпт шударга өрсөлдөх болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд

“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна.

“3х3” сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хулан “Тамирчид бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилт гарган оролцохыг хичээн ажиллаж ирлээ. Тамирчид бид хувийн зохион байгуулалт, сахилга батаар сайн байж, Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье” гэлээ.

Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаанд “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан байна.

ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эм олгох 11 эмийн сантай гэрээ байгууллаа
ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эм олгох 11 эмийн сантай гэрээ байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.