Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эм олгох 11 эмийн сантай гэрээ байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эрүүл мэндийн даатгалын сангаас 11 эмийн сантай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн 10 сум болон Хан-Уул дүүргийн эмийн сангуудтай хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар эм олгох гэрээг байгуулсан аж. Ингэснээр даатгуулагч өөрт ойр байрлах эмийн сангаас сонголтоо хийн хөнгөлөлттэй эмээ худалдан авах боломжтой болж буй юм. Гэрээ байгуулсан эмийн сангуудын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Хэнтий аймаг:

-Цэнхэрмандал сумын "Өргөн баян хангай" эмийн сан ,

-Биндэр сумын "Амгалант" эмийн сан ,

-Хэрлэн Баян улаан тосгоны "Ар цэнхэр эмийн сан" ,

-Жаргалтхаан сумын "Жаргалтхаан" эмийн сан ,

-Баян-Адрага сумын "Баян-Адрага" эмийн сан ,

-Баянмөнх сумын "Мөнхрөх гэрэлт тун" эмийн сан ,

-Дэлгэрхаан сумын "Эрдэнэт бодис" эмийн сан ,

-Батноров сумын "Прочал" эмийн сан ,

-Баян-Овоо сумын "Очир" эмийн сан,

-Өмнөдэлгэр сумын "Далерон" эмийн сан

Хан-Уул дүүрэг:

-"Баяр" эмийн сан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халдвараар нас барагсдын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халдвараар нас барагсдын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд