Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Засгийн газрын шийдвэрээр 101 жилийг ойтой хамтран тэмдэглэхээр болсон. Түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ заавал онцлон тэмдэглэж, ертөнцөд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ гэж үзсэн учир хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байна" гэлээ.