Цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж буй эмч, эмнэлгийн ажилчдын суулт өнөөдрийг хүртэл буюу 11 дэх өдрөө үргэлжилж байна. Тэдний суултад шийдвэр гаргах бүхий эрх мэдэлтнүүд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа тул өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна гэлээ.
Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төр засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг авахыг хүсч байна. Талбай дээр сууж байгаа эмч ээлжийн амралтаараа зарим нь ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байхад салбар яам ч тоохгүй байгаад бухимдаж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн авахыг шаардаж байна.
Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавих хэрэгтэй. УИХ ээлжит бусаар хуралдаад төсвийн тодотголыг хэлэлцэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.