Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Дарханы замын ажил дуусахад тун бага хугацаа үлдсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дарханы замын тавдугаар багцын дөрвөн урсгалтай замын суурь хучилтууд бүрэн дууссан. Одоогоор өнгө хучилт явагдаж байна. 8 орчим километрт өнгө хучилт хийгдээд байна. 408 километрт өнгө хучилт хийгдэх ёстой. Мөн дөрөвдүгээр багц дээр өнгө хучилт эхэлсэн. Суурь хучилтын ажил сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байна. Хучилтыг ойрын үед дуусгавал Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт дуусах юм. Эхэлсэн ажил дуусахад тун бага хугацаа үлдсэн байна. Цаг агаарын саатал гарахгүй бол 32 км замын суурь хучилт болон бусад ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгана" гэлээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хийсэн ажлаа тайлагнана
ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хийсэн ажлаа тайлагнана
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.