Хаитигийн Ерөнхийлөгч Жовенел Моисе халдлагад өртөн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн хүн хүчнийхэнтэй буудалцаж, амиа алдсан гэж тус улсын цагдаа нар мэдээлжээ. Тус Хаитигийн нийслэл Порт-о-Пренст үлдсэн сэжигтнүүдтэй цагдаа нар буудалцан, хоёр хүнийг саатуулсан байна.
"Тэд амь үрэгдэх, эсвэл баривчлагдах болно" гэж цагдаагийн дарга Леон Чарльз хэлжээ.
Лхагва гарагийн шөнө халдагчид гэр рүү нь дайрч орон 53 настай Ерөнхийлөгч Моисе буудуулж, эхнэр нь шархаджээ. Үл таних зэвсэгт этгээдүүд Порт-о-Пренс дэх хувийн сууц руу орон нутгийн цагаар 01:00 цагт орсон байна.