Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЯ: Шугамын тулгуурт барилгын тугалган цаастай урт материал тохогдож гэмтэл гарснаас болж цахилгаан тасарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Өчигдөр цахилгааны шугамд гэмтэл гарснаас улбаалж, нийслэл даяар болон зарим орон нутагт цахилгаан тасарсан. Энэ асуудлаар өнөөдөр ЭХЯ-наас мэдээлэл хийлээ.

ЭХЯ-ны Хяналт шижилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Х.Бекболат "2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 15:28 цагт Гурвалжингийн гүүрний ойролцоох Дунд гол цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурт барилгын тугалган цаастай 13 метр урт материал тохогдсоноор хоёр фазын хооронд богино залгаа үүсэж, технологийн хамгаалалтууд ажилласнаар төвийн бүсийн зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч хязгаарлалтад орсон. Уг асуудал нь шугам сүлжээ хамгаалах дүрэм зөрчигдсөн, хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд, айл өрхүүдтэй холбоотойгоор бий болжээ.

Бид хамгаалалтын зурваст байрлаж байгаа ААН, айл өрхүүдэд удаа дараа шаардлага хүргүүлж арга хэмжээ авсаар байгаа боловч энэ зөрчил даамжирсаар байна. Тухайлбал, 35, 110, 220 кВт-ын агаарын шугамын хамгаалалтын зурваст 2019 онд 271 ААН байсан бол 2020 онд 241 болгож бууруулсан. Айл өрхийн тоо 860 байснаа 962 болж өссөн. Бид газар чөлөөлөх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийдэг боловч, чөлөөлөгдсөн даруйд айл өрх, ААН буучихдаг зөрчил даамжирсаар байна.

Дахин ийм эрсдэл гарахгүйн тулд шинэ эх үүсвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулах ёстой. Тухайлбал, Тавантолгой дулааны станцыг барих ажил явж байгаа, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил тендер шалгаруулалтын шатанд үргэлжилж байна" гэлээ.

"Цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, нэг командаар удирддаг этгээдүүдийг тогтоосон"
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.