Чуулганы нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Өчигдөр байнгын хорооны хуралдаанаар Засгийн өргөн барьсан хуулийг хэлэлцсэн. Засгийн газрын хуулийг эхлээд хэлэлцсэн бол дээр байсан юм. Засгийн өргөн барьсан хууль гишүүдийн өргөн барьсан хуулиас өөр агуулга нь яам байгуулна. Тус яамыг Шадар сайд тус яамыг толгойлно. Яамны эрх үүрэг, чиг, цар хүрээ сайн гарсан. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Даргын дэргэдэх зөвлөлийн дэргэд дахиад 15 хүнтэй зөвлөл байгуулна. Үүнийг харин бодууштай. Төрийн захиргааны байгууллага байна гэдгийг Төрийн захиргааны төв байгууллана байна гэж өөрчилж байна. Хууль хамгийн гол нь хэрэгжээсэй гэж хүсэж байна" гэлээ.
Улмаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 81 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр уг хуулиудыг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүлж байна.