Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хүүхдийнхээ давтан тунг I тун хийлгэсэн харьяаллын цэгтээ тариулах боломжтой

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил хэвийн явагдаж байна. 12-15, 16-17 насны хүүхдүүдийг Файзар вакцинаар дархлаажуулж эхлээд буй. Үйлдвэрлэгчдийн заавар болон эрүүл мэндийн эмч ажилчдын зөвлөж буйгаар хүүхдийн вакцины давтан тунг хугацаанд нь хийлгэх хэрэгтэй аж.

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Нийслэлийн хүүхдүүд хөдөө орон нутгуудад вакцины давтан тунгаа хийлгэж болох талаар эцэг, эхчүүд их асууж байна. Хөдөө орон нутгууд тодорхой хүүхдийн тоонд тохируулан вакцины нөөцөө бүрдүүлсэн байгаа. Иймээс хүүхдийнхээ давтан тунг хийлгэхдээ нэгдүгээр тун хийлгэсэн харьяаллын цэгт нь тариулах нь сонголтыг хийх хэрэгтэй гэдгийг сануулъя” гэлээ.

Цусны хорт хавдартай байсан 18 настай иргэн коронавирусийн улмаас нас баржээ
Цусны хорт хавдартай байсан 18 настай иргэн коронавирусийн улмаас нас баржээ
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.