Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайдад нэр дэвшиж буй Р.Алтангэрэлийн томилгоог гишүүд шүүмжиллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэлийг томилохоор нэр дэвшүүлээд буй. Гэвч гишүүд уг томилгоонд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэл гэж хүн Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан гадаадад томилогдоно гэдэг зөв бодлого уу" хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй. Энэ уг нь миний хуурай дүү. Гэхдээ зарчим гэж байх ёстой. Р.Алтангэрэл Канадад ажиллаад л монголд ирээд дахиад өөр улс руу томилогдоод, тэндээсээ дахиад Женев яваад л. Ийм байж болохгүй" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэлийг дэмжихгүй байна. Энэ хүн Монголын амьдралаа мэдэхгүй байж, Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг, Монголд хөрөнгө оруулалт татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар тэр хүн яаж ярих вэ. Монголдоо ирээд 4-5 жил ажилласан байх ёстой юм байна. Зарчимдаа нийцэж байгаа юм уу" хэмээн уг томилгоог дэмжихгүйгээ илэрхийллээ.

Мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Р.Алтангэрэл нэр дэвшигч гишүүдээс гарч байгаа шүүмжлэлийг цаашдынхаа карьерт бодолцох ёстой гэж яамны удирдлагын хувьд анхааруулж байна" гэлээ.

Р.Алтангэрэл нь 2010-2014 онд Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал.

2014-2017 онд Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

2017-2018 онд ГХЯ-нд

2018 оноос хойш Брюссель Улсад элчин зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Б.Батцэцэг: ГХЯ-ны таван эмэгтэй захиралд Элчин сайдаар томилох санал тавьсан ч өөр улсууд хэлж татгалзсан
Б.Батцэцэг: ГХЯ-ны таван эмэгтэй захиралд Элчин сайдаар томилох санал тавьсан ч өөр улсууд хэлж татгалзсан
 
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.