Хилийн боомтууд дээр ачаа тээврийн автомашинуудын бөөгнөрөл үүссэн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныхны хамт Зам-Үүд боомтод ажиллаж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Өдөрт 100 машин урагшаа гарч, ордог. Цар тахлаас өмнө 300 орж, гардаг байсан. Ингэснээр гурав дахин буурсан учраас хоёр талдаа бөөгнөрөл үүссэн байна. Урд талын бөөгнөрлийг багасгахын тулд Эрээн дээрх ачааг Монгол вагонд шилжүүлж ачсан. Экспортын хувьд нүүрснээс бусад нь хязгаарлалтад орчихлоо. Бид цаашдаа бөөгнөрлийг арилгахын тулд БНХАУ талтай ярилцаад хамгийн багадаа 150, чадвал 200 машин өдөрт гаргаж ачаа татвал тодорхой хугацааны дараа бөөгнөрөл арилна гэсэн төлөвлөгөөтэй байна" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Энд байгаа байгууллагууд хоорондоо уялдахгүй байна. Хилийн цэрэг нь хилийн цэрэгтээ харьяалагдаад, гааль нь гаальдаа, мэргэжлийн хяналт нь мэргэжлийн хяналтдаа байгаад байна. Уялдаагаа маш сайн хангах хэрэгтэй. Асуудал гараад бараг 10 гаруй хоноод бөөн асуудал үүсээд байж байхад одоо хүртгэл оношлуурын асуудлыг шийдэж чадахгүй байж болохгүй" гэв.