Улсын онцгой комиссын наадмыг хойшуулах саналаа нийтэд мэдээлэх үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нөхцөл байдал хүнд байгаа талаар ярихдаа Израйль зэрэг орнууд амны хаалтыг эргээд зүүж эхэлж байгаа талаар дурдсан.
Түүнчлэн мэдээллийг тодруулахад, Израйль улс амны хаалт заавал зүүх шийдвэрийг цуцалснаас хэдхэн хоногийн дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан маск зүүхийг дахин шаардаж эхэллээ.
Өнгөрсөн сарын эхээр тэг тохиолдол бүртгэгдсэнээс хойш хэд хоногийн дараа тус улсад өдөр бүр 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлжээ. Ихэнх тохиолдлууд нь мутацилагдсан дельта хувилбартай холбоотой аж.
Эх сурвалж: BBC