Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил: Дархлаа султай хүмүүст “AstraZeneca” компанийн эмийг хэрэглэхийг зөвшөөрлөө

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 15 секунд

“AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн “Evusheld” эмийг дархлаа султай хүмүүст хэрэглэхийг Израилын Эрүүл мэндийн яам зөвшөөрчээ.

Энэхүү эм нь хоёр төрлийн эсрэг биетийн тарилгаас бүрддэг байна. Тус эмийг зөвхөн халдвар аваагүй болон халдвартай хүнтэй ойрын хугацаанд ойрын хавьтал болоогүй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Эсрэг биетүүд нь вирусний өргөс уурагтай холбогдож, вирусийг хүний эсэд нэвтрэх явцыг саармагжуулж, улмаар халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрэх эрсдэлийг бууруулдаг гэж тус яам мэдээлжээ. Мөн хүндээр өвчлөх болоод нас барах эрсдэлийг 83 хувиар бууруулж байгааг тогтоожээ.

Тус улсын Эрүүл мэндийн яам энэхүү эмчилгээг 12-оос дээш насны, 40-өөс дээш кг жинтэй, дархлаа султай хүмүүст хийхийг зөвшөөрсөн байна. 2021 оны 12 дугаар сарын эхээр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Evusheld”-ийг дархлаа султай, “COVID-19”-ийн вакцинд хүчтэй сөрөг хариу урвал үзүүлсэн хүмүүст яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ
Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.