"Киви" хамтлагийн дуучин Д.Уламбаяр цар тахлын үед "Цахим наадам хийх нь зүйтэй. Ард түмэн үзэх зүйлтэй байлгах ёстой. Би цахим наадамд гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь ард иргэдийн эгдүүцлийг хүргээд байна. Тиймээс иргэд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдээ боддоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг урдаа тавьдаг уран бүтээлчийг дэмжихгүй хэмээн пэйжийг нь дагахаас татгалзаж эхэллээ. Өчигдөр 354.000 гаруй дагагчтай байсан тэрбээр хоногийн дотор 23 мянга гаруй дагагчаа алдаж, 331.000 болсон байна.
Харин цахим наадамд дуулахаас татгалзсанаа мэдэгдсэн "Люмино" хамтлагийн фэнүүд нэмэгдэв.
Сануулахад, УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг маргааш эцэслэн шийдэх юм.