Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Япон руу илгээсэн 50 сорьцын тавд нь “Дельта“ вирус илэрсэн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дельта" вирусийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Япон улс руу 50 сорьц илгээсэн. Үүний тавд нь "Дельта" вирус илэрсэн. Үүнийг хязгаарлалт, тусгаарлалтад хийж авсан байгаа. Зөөвөрлөгдсөн. Тиймээс одоогийн байдлаар "Дельта" вирусийн тархалт гэж хэлэх үндэслэл байхгүй. Эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнд 88-90 хувьд нь альфа хэлбэрийн мутацилагдсан вирусийн тархалт байгааг тогтоосон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тархалтын түвшин огцом нэмэгдсэн. Тархалтын хүрээ Улаанбаатарын хэмжээнд илүү байсан. Бүр 1400 хүрсэн. Энэ үед бид 26 хоногийн хөл хорио тогтоож тархалтын эрчимийг бууруулсан. Мөн зургаадугаар сард 500 сорьцод альфа хувилбар 90 хувь гарсан. Энэ нь манай улсад альфа хэлбэрийн мутацилагдсан вирус эрчимтэй явагдаж байгааг илэрхийлж байна" гэлээ.

"Наадмын 850 саяын үнэтэй нээлт, хаалтын видеог дуусгаж, баярын өдрүүдэд цацна"
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.