Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наадмын 850 саяын үнэтэй нээлт, хаалтын видеог дуусгаж, баярын өдрүүдэд цацна“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УОК хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналаа Засгийн газарт оруулахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан цахим наадамд зориулан бэлтгэсэн нээлт, хаалтын контентийг олон нийтэд цацах талаар тодруулахад Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуулинд заасан хугацаанд наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан. Энэ хүрээнд урлаг соёлын видео контентын зураг авалтууд дуусах шатандаа явж байгаа. Нэгэнт хийгдсэн видео контентуудыг баярын өдрөөр видео хэлбэрээр олон нийтэд цацахаар төлөвлөж байна. Баяр наадмыг зохион байгуулахаар тэмдэглэсэн гэр хүрээг Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд буцаан татан буулгах ажлуудыг өнөө маргаашдаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Сануулахад, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөгийг зарцуулна гэдгийг Баяр наадмын комиссоос мэдээлж байсан юм.

Наадмаар ес хоног амрах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ
Наадмаар ес хоног амрах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.