УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Их дээд сургуулиудын томилгоог хэрхэн яаж хийхээр тусгасан байгаа вэ. Улстөрийн хараатаар томилж, чөлөөлөгддөгийг болиулж болохгүй юу"
БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр "Төрийн өмчийн их дээд сургуулиудын захирлыг өнөөдрийн байдлаар БШУ-ны сайд томилж, чөлөөлдөг. Төрийн албаны тухай хуулийг үндэслэдэг. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хууль батлагдвал их дээд, сургуулиуд корпорацийн зарчим руу шилжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж, ТУЗ-ийн хурлаараа томилогддог, чөлөөлөгддөг болно. Ер нь цаашдаа их дээд сургуулийн шилжилт дэлхийн чиг хандлага руу орно.
Мөн энэ хууль батлагдвал их дээд сургуулиудын шаардлага нэлээн өндөрсөнө. Их дээд сургуулиудын тоо багасч, чанар сайжрах болно" гэлээ.