Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН САЙД: Эрүүл мэндийн санхүүжилтэд 725.1 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сангийн сайд Б.Жавхлан гурван шалтгааны улмаас 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна гэж мэдээллээ.

Нэгдүгээрт, Ковид цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх,

Хоёрдугаарт, Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх,

Гуравдугаарт, Ковид цар тахлын үед төсөвт байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллах гурван шалтгааны улмаас ийнхүү төсөвт тодотгол хийхээр өргөн барьж байна.

Иргэдийн эрүүл мэндийн хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд 321.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнийг задалвал,

-Эрүүл мэндийн эмч, ажилчдын урамшуулалд 45.6 тэрбум,

-Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум,

-Тоног төхөөрөмж 110 тэрбум,

-Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум,

-Иргэдэд цар тахлын мэдээ, мэдээлэл хүргэхэд 6.6 тэрбум,

-вакцины үр нөлөө халдвар тархалт, дархлааны идэвхтэй судалгаа хийхэд 2.4 тэрбум

-Вакцины үйлдвэр, цахимжуулалтад 11 тэрбум,

-Засгийн газар, Орон нутгийн Засаг дарга нарын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцоолсон. Бид хоёр үндсэн чиглэлээр санхүүжилтээ авна. Төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Ингэхдээ тарифаар дамжуулна. Мөн ЭМД-ын санд хуримтлуулсан хөрөнгөөс 493.9 тэрбум төгрөгийг авна. Ингэхээр нийтдээ 725.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн санхүүжилтэд зарцуулна" гэлээ.

Шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл 50 хувь хөнгөлнө
Шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл 50 хувь хөнгөлнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.