Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

  • Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;
  • Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;
  • Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Баянхонгор 97, Эрдэнэт 84 гээд орон нутагт нийт 790 тохиолдол бүртгэгджээ
Баянхонгор 97, Эрдэнэт 84 гээд орон нутагт нийт 790 тохиолдол бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.