Үндэсний их баяр наадмыг цахимаар хийх шийдвэрийн дагуу гурван найруулагч бэлтгэлдээ гараад буй. Харин иргэдийн зүгээс цар тахал ихтэй үед наадмыг зохион байгуулж байгаад дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр "Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ. Уг нь найруулагч дүү Наранбаатар, Цоггэрэл хоёрт утасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү!!!
Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалж байна. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод! Тунгаа! Сайтар эргэцүүл! Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү! Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа. Би ийм л хүн....Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла! гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье! Цаг бүх талаар цөвүүн байна. Урт удаан жил туурвихаа л бод!!! Аав,Ээж,амраг хань, алагхан үрсээ хайрла. Бас ахиад хэлье өөрийгөө хайрла" гэжээ.