Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Комедиан“ Амрааг цар тахлын хууль зөрчсөн гэж 7-30 хоног баривчлана гэж сануулжээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үйл ажиллагаа нь зогсоод байгаа ААН-үүд "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг өрнүүлээд буй. Энэхүү хөдөлгөөн өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилсэн. Тодруулбал, ААН-үүдээс төлөөлөл ирж, флашмоб хийсэн. Харин энэхүү хөдөлгөөнд нэгдээд буй "Комедиан" Амрааг цар тахлын хууль зөрчсөн гэж цагдаагаас мэдүүлэг авсан тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Амартүвшин "Монголын түүхэнд анх удаагаа иргэд ажил хийе гэж үзэл бодлоо илэрхийлэв. Гэвч цагдаад хууль зөрчсөн хэмээн хариуцагчаар мэдүүлэг өгөв. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, 3 мин гацдаг флашмоб хийсний төлөө цар тахлын хууль зөрчсөн гэж хариуцагчаар мэдүүлэг авлаа. 7-30 хоног баривчилна л гэнэ шүү. Энэ Титаникийг чинь би биш өөр хүмүүс хөмрүүлээд байгаа биздээ. Вээр из шодорого ёс" гэсэн байна.

Шадар сайд С.Амарсайхан халдвар авч, хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байна
Шадар сайд С.Амарсайхан халдвар авч, хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байна
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.