Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голд машинтайгаа живж байсан иргэдийг аварчээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Алба хаагчид Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 6779 иргэнд өгч, 557 ширхэг гарын авлага материал тарааж ажилласан байна.

Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагаас товлогджээ
УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагаас товлогджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.