Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөсөн. Тэгвэл тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар анхын хуралдаанаа зарлан хуралдуулж хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болсон. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгахаар зөвлөмжийг гаргаж Засгийн газарт даалгасан.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-ийн хурлаа дуусгасан даруйдаа Их тэнгэрт байрлалтай ёслол хүндэтгэлийн цогцолборт УИХ-ын гишүүд, сайд дарга нар, намын албан тушаалтнуудыг хамарсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж байгаа ажээ.

Сануулахад, тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч бүр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулдаг билээ. Харин энэ удаагийн цар тахлын үед ямархуу түвшинд, яаж зохион байгуулж байгаа нь тодорхойгүй байна.

Г.Лхагвадорж

ҮАБЗ: Хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан дулаан зэрэг халамжуудыг он дуустал үргэлжлүүлнэ
ҮАБЗ: Хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан дулаан зэрэг халамжуудыг он дуустал үргэлжлүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.