Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оймсны“ гэгдэх хэргийг шалгах явцад хураасан 639.2 сая төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

АТГ-ын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгосон талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаажээ

Ц.Дамба-очир, Б.Хурц нарын 13 хүнд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэв
Ц.Дамба-очир, Б.Хурц нарын 13 хүнд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэв
 
ШУВУУ АЖИЛЛАГАА: 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас ирэх үед нь онгоцны буудлаас баривчиллаа
ШУВУУ АЖИЛЛАГАА: 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас ирэх үед нь онгоцны буудлаас баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.