Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ковидын хуулийн хугацааг сунгах асуудлаар АН-ын бүлэгт НЭГ хоногийн завсарлага өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор хууль санаачлагч болон холбогдох байнгын хорооноос асуулт асууж, үг хэллээ. Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг хуралдаан даргалагчид хандаж гаргасан юм.

Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Хүнд цаг үе үргэлж байна. Хуулийн үйлчлэл энэ зургадугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Тиймээс чуулганы тухай хуулийн дэгийн тухай хуулийн дагуу нам, эвслийн бүлэг хэлэлцэж буй хуулиар завсарлага авах бол хуралдаан даргалагчийн уг хуулийн үйлчлэх хугацааг харгалзан хэд хоногийн завсарлага өгөхийг шийднэ. Тиймээс уг хуулийг төсөлтэй холбогдуулан Ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсарлага өгье" гэлээ.

Ингэснээр ковидын үеийн хуулийн төслийг хэлэлцэх хуулиар АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.

Баяр

С.Энхболд: Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш
С.Энхболд: Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.