УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Миний хувьд ковидын нэг удаагийн хуулийг сунгахыг дэмжихгүй байгаа. Ковидын хуулийг сунгах гэж байгаа цаад учиг бол сүүлийн нэг жил төрийн албанд түр хүмүүс маш ихээр томилсон. Үүнийг л сунгах гэж байгаа. Сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс чөлөөлөгдөнө. Энэ боломжийг яагаад нээсэн бэ гэхээр онцгой байдал, цагдаа, эмч сувилагч нарыг шаардлагатай үед элдэв саадгүйгээр татаж авах зорилгоор хийсэн. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд баахан дарга нарыг түр томилоход ашигласан. Одоо сунгаж болохгүй. Монгол төр "түр төр" болж хувирлаа. Түр томилгоотой өчнөөн дарга нартай боллоо. Түр дарга бүрэн хариуцлага хүлээнэ гэж байхгүй" гэв.
Б.Энхбаяр: Монгол төр “түр төр“ болж хувирлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.