Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 2366 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 102629 болж байна. Үүнээс 1482 нь Улаанбаатарт, 879 нь орон нутагт бүртгэгдэж, эрүүл мэндийн ажилтан 5 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 30-34 насныхан хамгийн өндөр хувьтай байна.
Коронавирусийн шалтгаант нэн хүнд хэлбэрээр 30-80 хүртэлх насны 13 хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн хяналтаас 601 хүн, гэрийн хяналтаас 458 хүн эдгэрч гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 66602 боллоо.
Халдвар авсан 12898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг задалбал,
- хөнгөн 8352
- хүндэвтэр 3097
- хүнд 1221
- маш хүнд 228 хүн байна" гэлээ. Харин гэрийн хяналтад 22630 хүн хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна.