Өрнөд бүсийн плэй-оффын финалын шатад таарсан Финикс Санс, Лос Анжелэс Клиппэрс багуудын цувралын хоёр дахь тоглолт болж 104:103 харьцаатайгаар Финикс хожлоо.
Финиксээс Дэ Андрэ Эйтон 24 оноо 14 самбар аван хожлын тохолтыг хийсэн бол Камерон Пэйн 29 оноо 9 дамжуулалт өгсөн байна. Харин Клипперсээс Пол Жорж 26 оноо 6 дамжуулалт, Рэжжи Жексон 19 оноо 5 самбар авчээ.
Багийн холбон тоглогч Крис Полын эзгүйд талбай дээр хийсэн хоёр тоглолтондоо хожил байгуулсан Финикс энэ жилийн аваргын цувралд өрсөлдөхөд хоёр хожил дутуу үлдлээ. Харин Клиппэрсийн Кавай Леонардын өвдөгний бэртэл хэзээ эдгэрч тоглолтод оролцох талаар мэдээлэл одоог хүртэл гараагүй байна.