Коронавирусийн халдвар авсан иргэд нэг удаадаа эм тан авахад 100-200 мянган төгрөг зарцуулж байна. Хэрвээ мөнгөгүй хүн бол иргэд эм тангаа ч авч чадахгүй байдал хүрэх нь, зарим эмээ иргэддээ хөнгөлөлттэй, үнэгүй олго гэх шүүмж цахим орчинд хөвөрч байна. Тиймээс энэ талаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дэд дарга Г.Гийхнарангаас тодруулахад "Улс орон үүсээд байгаа коронавирусийн халдварын нөхцөл байдалтай уялдуулаад эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.10-т заасны дагуу коронавирусийн эсрэг цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэхээр Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаалын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас коронавируст халдварын эсрэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэхээр заасан.
Тодруулбал, -Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг 70 мянга,
-Хөнгөн хүндэвтэр өвчтөн 1.050.000 мянга
-Хүнд өвчтөн 3.500.000 мянга
-Маш хүнд өвчтөн 4.300.000 мянгаар тооцож санхүүжүүлж байгаа" гэлээ.