Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослоор 5 хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 13 секунд

Энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 227 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 5 хүн гэмтэж, нийслэлд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож яваад 3 хүн автомашинд мөргүүлж тус тус гэмтсэн байна. Тухайлбал:

- 2021.06.14-ний өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр их тойруугийн гудамж, Засгийн газрын авто баазын хойд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан.

- 2021.06.14-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, их тойруугийн гудамж Баруун 4 замын хойд уулзварт суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан.

- 2021.06.14-ний өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 5 шарын автобусны буудлын урд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 35, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 57 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлэх явдал нэмэгдэж байх тул согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхад анхаарахыг ТЦА-наас мэдээлж байна.

МОНГОЛ: Сая хүн тутам дахь НАС БАРАЛТ болон ХАЛДВАРЫН тоогоороо дэлхийд ТЭРГҮҮЛЖ БАЙНА
МОНГОЛ: Сая хүн тутам дахь НАС БАРАЛТ болон ХАЛДВАРЫН тоогоороо дэлхийд ТЭРГҮҮЛЖ БАЙНА
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.