Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 11553 хүнд шинжилгээ авахад 2386 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 80773 болж байна. 1675 нь Улаанбаатарт, 711 нь орон нутагт бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 0-4 насны 118, 5-9 насны 201, 10-14 насны 198, 15-17 насны 101 бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 797 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 57822 боллоо.
Нийт 9346 хүн эмчлэгдэж байгаагаас 5826 нь хөнгөн, 2542 нь хүндэвтэр, 794 нь хүнд, 184 нь маш хүнд байна.
50-59 насны 3, 60-69 насны 4, 70-79 насны 1, 80-аас дээш насны 3 нийт 11 хүн нас барсан байна. Ингэснээр нас барсан хүний тоо 380 болж байна" гэлээ.