Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайланд илэрсэн 17.7 тэрбумын алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 33.5-д заасны дагуу Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Төсвийн тухай хуулийн 8.10.2-т заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д хүргүүллээ.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүн 9,463.8 тэрбум, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 13,904.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй болохыг аудитаар баталгаажуулж дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд 2 асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5 зөвлөмж, Сангийн сайдад 3 зөвлөмжийг өгсөн байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн 56 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд аудитаар нийт 3,607.7 тэрбум төгрөгийн 5,318 алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 2,283.5 тэрбум төгрөгийн 1,095 алдааг залруулж, 17.7 тэрбум төгрөгийн 440 алдаа, зөрчилд төлбөрийн акт тогтоож, алдаа зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 924.1 тэрбум төгрөгийн 1,260 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 382.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 2,523 зөвлөмжийг хүргүүлээд байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хуралд 3 асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5 зөвлөмж, Сангийн сайдад 5 зөвлөмжийг тус тус өгчээ.

Прокуророос 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ
Прокуророос 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.