Энэ удаагийн “Насны хишиг”-ийг Засгийн газрын тогтоолын дагуу улсын хэмжээнд 143 мянга 522 ахмад настанд 11, 8 тэрбум төгрөгийг олгохоор болжээ. Шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган “Насны хишиг”-ээ авах юм байна.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 07 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд 2 удаа “Насны хишиг” олгоно.Үүнд:
- 65-69 настай ахмад настанд 50 мянга
- 70-79 настай бол 80 мянга
- 80-89 настай бол 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм.