Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн найм дахь удаагийн санал хураалт өнөөдөр албан ёсоор 07.00 цагт улс орон даяар эхэлсэн. 13.00 цагийн байдлаар 382,349 иргэн буюу СНЖ-д бүртгэгдсэн үндсэн сонгогчдын 18.94 хувь нь саналаа өгсөн байна.
13.00 цагийн байдлаар Багахангай дүүргийн сонгогчид 29.09 хувьтайгаар санал өгсөн нь бусад дүүргүүдээ тэргүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн сонгогчид 19.34 хувьтайгаар сүүл мушгиж байна.
13.00 цагийн байдлаар Орхон аймгийн сонгогчид 22.68 хувьтайгаар санал өгсөн нь бусад аймгуудаа тэргүүлж байгаа бол Баян-Өлгий аймгийн сонгогчид 9.79 хувьтайгаар сүүл мушгиж байна.
UBn.mn сайт Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн цаг үеийн мэдээллүүд болон сонгуулийн дүн мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байна. Ирцийн шуурхай мэдээг ЭНД дарж үзнэ үү.