Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саналын хуудсаа дэлгэж, дүрс бичлэг хийсэн иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн орон даяар зохион байгуулагдаж байна. 13.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 18.94 хувьтай байна. Харин сонгуулийн үеэр иргэд саналын хуудсаа дэлгэх, санал хураах байрнаас өөрийн гар утсаар бичлэг хийж дамжуулах нь хуулиараа хориотой байна. Хэрвээ хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д зааснаар 10 сая төгрөгөөр торгох юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд дараах зүйлсийг хориглоно.

62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглох юм байна.

СЕХ: Саналын хуудасны зургийг дарах, хэнд саналаа өгснөө зарлах хуулиар хориотой
СЕХ: Саналын хуудасны зургийг дарах, хэнд саналаа өгснөө зарлах хуулиар хориотой
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.