Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын улмаас 74 настай хоёр иргэн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 680 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 54,414 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 634 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 46 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4,234 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 2,148
  • Хүндэвтэр - 1,472
  • Хүнд - 495
  • Маш хүнд - 119 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,860 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 74 настай хоёр иргэн уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 257 болсон байна.

В.Путин, Жо Байден нар Женевт уулзана
В.Путин, Жо Байден нар Женевт уулзана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.