Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин, Жо Байден нар Женевт уулзана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод болно гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлэв.

“Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 16-нд Женевт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай хэлэлцээ хийнэ" хэмээн мэдээлэлд дурджээ.

ОХУ, АНУ-ын удирдагчид удахгүй болох уулзалтын үеэр хэд хэдэн сэдвээр хэлэлцэнэ. "Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, коронавирусний цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэнэ" гэж Кремль мэдээлсэн байна.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна
Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна
 
АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарт холбогдуулан гаргасан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн, хаах саналыг Прокурорт өчигдөр хүргүүлсэн