Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай хоршил Г.Занданшатараас түрүүлж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр магадлалтай байгаа. Гэтэл түүнийг явж ч амжаагүй байхад МАН-ын дараагийн даргын марафон улам ширүүссээр байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын дараагийн даргын өрсөлдөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар тулж МАН-ын дотор 70, 80-аад оныхон хоорондоо үзэлцээд эхэлсэн гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “намын дарга Ерөнхий сайдын албан тушаал нэг байх ёстой” гэж хэлснээрээ МАН-ын дараагийн дарга бол би гэж ил зарласан. Харин Г.Занданшатар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч албан тушаал, эрэмбийн хувьд намын даргаа авах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэв. Тэдгээрийн зодооныг хагалах хамгийн том түшиц цэг нь нийслэлийн МАН-ын хороо юм. Учир нь нийслэлийн намын хороо гэдэг бол нам доторх нам болсон том бүтэц бөгөөд үеийн үед хотын фракц хаашаа эргэхээс намын даргын хувь заяа шалтгаалж ирсэн байдаг.

Тиймээс МАН-ын хамгийн үнэтэй хүнээр Д.Сумъяабазар тодроод байлаа. Үүнийг мэдэрсэн УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлээс сонгогдсон гишүүдийг оролцуулж хотын захиргаанд дэмжлэг үзүүлэх зорилготой УИХ-ын түр хороо байгуулах санаачлага гаргаад байв. Уг нь хотынхон тооцлохдоо төсөв хөрөнгө болон хаврын чуулганаар хэлэлцэгдэх хот, тосгоны эрх зүйн байдл зэрэг хуулийн төслүүдээ дэмжүүлэхээр нийслэлээс сонгогдсон гишүүдийн лобби бүлэг байгуулах гэж байсан гэдэг. Үүнийг УИХ-ын дарга лобби бүлэг биш түр хороо болгож Д.Сумъяабазарыг лоббидов. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатарын түгжрэлийг шийдэх зорилгоор 420 тэрбум төгрөг нийслэлд олгох шийдвэр гаргаж Г.Занданшатарыг бут цохилоо. Ингэснээр Д.Сумьяабазар дараагийн МАН-ын даргын марафонд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж оролцох нь тодорхой болов. Л.Оюун-Эрдэний хувьд нийслэлийн МАН-ын хороог татаж чадсанаар Г.Занданшатараас нэг алхмын урд алхах боллоо.

Эдгээр хоёр эрхмийн гоо даамны битүү тулаан зөвхөн нийслэлийн МАН-ыг тойрч өрнөөгүй хэд хэдэн зүйлээр илэрч байгаа. Жишээлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “И-Монголиа” флатформоор дижитал шилжилтийг сурталчилж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар “төрийн их өгөгдөл” байгуулах санаачлага гаргав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогоо Непко ХХК-тай хамтран ном болгон хэвлүүлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Япон лугаа адил хөгжье” гэх уриалгыг гаргаад байгаа. Ялангуяа үүнийг МАН-ын 100 жилийн ойн үеэр маш их сурталчилсан билээ. Энэ мэтээр чухал бодлого, шийдвэр дээр өөр өөрийн гэсэн өнцөг, PR-ийн ялгарлаар өрсөлдөж байгаа тэдний өрсөлдөөн өдрөөс өдөрт тодорхой болж хайнаа хагалах мөч ойртсоор байна. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ хотын намын хороотойгоо ашигтай “deal” хийж өрсөлдөгчөөсөө нэг алхмын урд гараад авлаа. Харин МАН дотроо шаггүй сайн шатарчин гэгддэг Г.Занданшатарын дараагийн нүүдэл юу байх нь улс төрийн хүрээнийхэнд сонирхолтой байна.

О.Цагариг

Б.Одхүү: Хүү минь хүчтэй эм ууж байгаа болохоор дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт орж байна
Б.Одхүү: Хүү минь хүчтэй эм ууж байгаа болохоор дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт орж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.